Байгалийн "инженер"-үүд удахгүй ажилдаа орно

img

Жилээс жилд усны түвшин нь багасч буй Туул голыг аврах байгалийн "инженер"-үүд удахгүй ажилдаа орох нь. Өнгөрөсөн дөрөвдүгээр сард алс холын Баваарь мужаас  ирсэн 14 минж монгол нутагт идээшиж, хоёроор бүл нэмээд амжсан. Байгальд тавихаас нь өмнө дасгах, минжийг үржүүлэхээр барьж байгаа  байр нь хараахан ашиглалтад ороогүй байсан учир түр байранд амьдарч байсан тэд өчигдрөөс Гачуурт тосгоны Хуандайн амны "Өлийн давааны өвөр" гэдэг газарт өөрсдийн байртай болж тухаллаа. Мөн наадмаас өмнө ОХУ-аас 30 минж оруулж ирэх юм байна.  Манай оронтой ойролцоо цаг агаарын нөхцөлтэй мужаас авчирч байгаа учир тэдний заримыг Туул голд шууд тавихаар төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ