Элизабетта Каналис Клуниг орлох эрхийг олжээ

img

Холливудын нэрт жүжигчин Жорж Клунигаас харилцаагаа тасалснаас хойш гурван сарын дараа Италийн телевизийн од Элизабетта Каналис шинэ найз залуутай болжээ. “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” кинонд тоглосон жүжигчин залуу Мекхад Брукстай Каналис найзалж эхэлсэн байна. 191 см өндөр, бие хаа сайтай энэ залуу сүүлийн гурван жилийн хугацаанд 150 гаруй бүсгүйтэй амрагийн харилцаатай байснаараа зартай нэгэн юм байна. Гэвч Мекхад тэдгээр бүсгүйчүүдийнхээ хэнтэй нь ч сүй тавиагүйг бодоход нэлээд хэрсүү эр бололтой.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ