
ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд уран нугаралтыг бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос материалаа бүрдүүлж эхэлжээ.
ЮНЕСКО соёлын өвийг бүртгэхдээ олон шалгуур тавьдаг учир бичиг баримтаа бүрдүүлж, боловсруулахад багагүй хугацаа шаардагдаж байгаа аж. Гэсэн ч ЮНЕСКО-гоос эхний шатанд материалтай танилцаад дахин засаж явуулахыг хүссэн байна.
Тиймээс уран нугаралтыг Монголын соёлын өв гэж бүртгэх асуудал нааштай байгаа гэнэ. Монголын үндэсний урлагийн гайхамшигт үзүүлбэрүүд дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй, өвөрмөц төрлүүдийн нэг нь уран нугаралт билээ.
Дашрамд дуулгахад, уран нугаралтыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд Төрийн шагналт,ардын жүжигчин Б.Норовсамбуу зөвлөгөө өгч байгаа юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ