
Саудын Арабууд анх удаа эмэгтэй тамирчдаа олимпд оролцохыг зөвшөөрлөө.
Лондонд суух Саудын Элчин сайдын яамнаас мэдэгдэхдээ тус улсын Олимпийн хорооноос олимпд оролцох шаардлага хангах эмэгтэй тамирчдыг шалгаж байгаа гэнэ.
Энэхүү шийдвэр нь хүйсийн ялгаварлалаас болж Саудын баг тэр чигтээ оролцохгүй байх вий гэсэн эргэлзээг алга болголоо.
Спортын тэмцээнд эмэгтэйчүүд нээлттэй оролцох явдлыг эсэргүүцдэг шашны хуучинсаг үзэлтнүүд олон байдаг юм.
Эмэгтэй хүн спортын тэмцээнд нээлттэй оролцож байсан явдал тус улсын түүхэнд бараг байдаггүй.
Саудын албаныхны мэдэгдсэнээр, хэдий олимпийн тэмцээн эхлэхэд хэдхэн долоо хоног өнгөрсөн ч шаардлага хангах ганцхан эмэгтэй тамирчин байгаа нь морин спортын тамирчин Далма Рушди Малхас гэнэ.
Гэхдээ өөр оролцогчид байж магадгүй ба хэрвээ тийм тамирчид амжилттай тодорвол тэднийг “нэр хүндээ хамгаалах” байдлаар хувцаслана гэлээ. Энэ нь даруу, сул хувцас өмсгөж, үсийг нь далдалсан алчуур зүүлгэхийг хэлж байгаа аж.
Эмэгтэй хүний нийгэм дэх ямар ч оролцоог эсэргүүцдэгтэй нь харьцуулахад энэ үйлдэл нь том алхам билээ.
Абдулла хаан эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулахаар удаан хугацааны турш оролдож байгаа юм. Хэдийгээр энэ шийдвэрийг арай эрт зарлах байсан боловч хунтайж Наеэфийн үхлээс болж хойшлуулахад хүрсэн гэнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ