Гадаадын 40 гаруй сэтгүүлч 2012 оны сонгуулийг сурвалжилна
УИХ-ын сонгуулийг гадаадын 40 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилна.
Тэдгээр сурвалжлагчдын сүүлийн хэсэг маргааш манай улсад ирэх ажээ. Гадаадын сэтгүүлчдэд зориулан өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран 2012 оны сонгуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын 2012 оны парламентийн сонгуулийн сурвалжлахаар ирсэн гадаадын сэтгүүлчдийн сонирхолыг УИХ сонгуулийн тухай хуульд тусгагдсан холимог системээр санал өгөх зарчим ихээр татаж байв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ