
Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох “Playtime” тун удахгүй болох гэж байна. Тус наадмыг анх 2002 оноос зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн амьд хөгжмийн”Playtime” наадам “Монгол шилтгээн”-д наймдугар сарын 4, 5-нд болох юм.
Тус наадмыг энэ жил зохион байгуулах боломжгүй гэдэг яриа гарч байсан. Тэгвэл жил бүр зохиогддог тус наадам энэ жил ч мөн адил зохион байгуулагдах сайхан мэдээг залуустаа дуулгая.
Амьд хөгжим сонирхогч залуус хоёр өдрийн турш “амьд” хөгжимөөр амьсаглангаа “Монгол шилтгээн”-ий задгай талбайд майхангаа байрлуулж болох бөгөөд амарч зугаалахад хэрэгтэй бүх үйлчилгээ нэг дороос авах боломжтой болох юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ