Байлдааны онгоц сөнөөснийг авч хэлэлцэхийг Турк НАТО-гоос шаардав

img

Сөнөөгч онгоцыг нь Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин баасан гаригт устгасан талаар НАТО-гийн гишүүн орнууд хэлэлцэхийг Турк улс хүслээ. Аюулгүй байдалд нь заналхийлж байна хэмээн гишүүн орон нь үзвэл зөвлөгөөн хийж болох тухай НАТО-гийн гэрээний 4-р хэсгийн дагуу Анкара ийнхүү уриалга гаргалаа. Туркийн Гадаад хэргийн сайд хэлэхдээ Ф – 4 Фантом онгоц буудуулахдаа олон улсын агаарын шугамд байсан гэнэ. Харин Сирийн зүгээс “ Манай агаарын зурваст байхад нь гал нээсэн. Мөн ямар ч дайсагнасан санаа агуулаагүй. Үл танигдах онгоцыг туркийнх гэдгийг мэдсэний дараа Сирийн нисэх хүчин нисгэгчдийг аврахаар тусламжийн баг явуулсан” гэдгээ нэмж хэллээ. НАТО-гийн холбоотнууд Сирийн энэхүү үйлдлийг буруушааж байна. “Энэ увайгүй, хүлээн зөвшөөрөмгүй үйлдлийг хамгийн чанга зүйл ангиар буруушааж байна. Сирийн эрх баригчид олон улсын хэм хэмжээ, хүний амь, энхтайван болоод аюулгүй байдлыг үл ойшоож байгааг харуулсан үйлдэл боллоо” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгджээ. Туркийн талаас хэлж байгаагаар бол зэвсэглээгүй онгоц баасан гаригт хэсэгхэн хугацаанд эндүүрлээр Сирийн агаарын зурваст нэвтэрсэн боловч 15 минутын дараа буудуулсныхаа дараа зурвасаас гарсан гэнэ. Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу “Бидний дүгнэлтээр манай онгоц олон улсын агаарын зурваст буюу Сирийн агаарын хилээс 24 км-ийн зайд буудуулсан” гэлээ. Олон улсын хуулиар улсын агаарын зурвас эргийн шугамаас нь 22,2 км-ээр тэлж тодорхойлогддог юм. Тус онгоц Туркийн радарын чадавхийг турших нислэг хийж байсан гэж ноён Давутоглу нэмж хэллээ. Онгоц ямар ч дайсагнал агуулаагүй ба Туркийнх гэдэг нь тодорхой тэмдэглэгдсэн байсан. Сирийн цэргийн хүчин онгоцыг ямар харьяалалтай гэдгийг мэдээгүй гэдэгтэй санал нийлэхгүй байна гэсэн юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ