
Рок альтернатив урсгалаар уран бүтээл туурвидаг цөөхөн эмэгтэй дуучдын нэг бол Х.Отгончимэг юм. Сүүлийн үед уран бүтээл хийхээс илүүтэй гэр бүлийн амьдралаа төвхнүүлэхэд ханцуй шамлан ороод байгаа.
Тэрбээр эх хүн болохын жаргалыг мэдэрч суугаа бололтой. Анхны охиноо төрүүлснээс хойш нам жим байсан дуучин маань хоёр дахь хүүхдээ төрүүлснээсээ хойш төдийлөн уран бүтээл хийгээгүй ч зүгээр суугаагүй ажээ.
Тэрбээр
“Coke’N beat-2012 ” амьд хөгжмийн наадмын шүүгчээр
ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй уран бүтээлийн ажилдаа орох төлөвлөгөөтэй гэнэ. Ямартай ч удаан хүлээлгэсний эцэст альтернатив дуучин Отгоо шинэ уран бүтээлээрээ үзэгч фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Этгээд сонин стиль имижтэй тэрбээр хувцасны шошго цуглуулах хоббитой аж. Түүнд одоогоор гурав, дөрвөн хайрцаг цуглуулга байдаг гэсэн.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ