Удирдаач Жин Дон Кей манай улсад ирлээ

img

Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кей УДБЭТ-ын урилгаар өнөөдөр Монголд иржээ. Жин Дон Кей өмнө нь манай улсад "Хунт нуур" балет, "Кармен" дуурийг удирдаж байсан. Тэрбээр Стэнфордын их сургуульдаа Азийн соёлыг Европт түгээх зорилготой фестиваль зохион байгуулдаг юм. Тэрбээр Америкийн “Бродвей” театрт тоглогддог шилдэг мюзикл, Холливудын кинонуудын хөгжмүүдийг энэ сарын 30-нд эгшиглүүлнэ. Тэрбээр манай симфони оркестр, “Морин хуур”-ын чуулгын уран бүтээлчидтэй “Оддын дайн”, “Театрын сүнс”, “Муурнууд” зэрэг бүтээлийн алдартай хөгжмүүдээс гадна Монголын уран сайхны “Алтан өргөө” киноны хөгжмийг тоглох юм байна. Мөн долдугаар сарын 1-нд “Жизель” балетыг удирдан тоглуулах аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ