"Эрдэнэс ТТ" уурхайн нүүрсний тээврийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт
Тендер бүртгэсэн огноо: 2011-10-20 Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2011/10/20 Эрдэнэс тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "ЭРДЭНЭС ТТ” УУРХАЙН НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ" -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 - хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2011-11-04 ний өдрийн 0 цаг 3 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011-11-04 -ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. “Эрдэнэс Таван Толгой” ХК Жигжиджавын гудамж, 6-р байр, 111 тоот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол улс Утас:70118585, Факс:70119595 Харилцах ажилтан: Т.Батбилэг E-mail:batbileg.t@erdenestt.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ