
Хятадын өмнөд муж Шаньсид өнгөрөгч баасан гаригаас хойш орсон ширүүн бороо үер болон хувирч, ойролцоогоор 700 гектар эдлэн газар болоод оршин суугчдын байр усанд автжээ.
Нинду мужийн Ганьчжоу хотод үерт автсан тосгоны иргэдийг авруулахаар гал сөнөөгчдийг яаралтай илгээсэн байна.
Асгарсан ширүүн бороо голын усны түвшинг огцом нэмэгдэхэд хүргэжээ. Борооны улмаас өмнөд хэсэг дэх 42 голын усны түвшин аюулгүйн хэмжээг давсан аж.
Шаньси, Гуандун, Юньнань, Хунань, Фуцянь, Ганьсу мужууд болон Өвөр Монголын нийт 710,000 хүн үерт өртжээ. Тэднээс 11 хүн амиа алдаж, найман хүн сураггүй алга болсон байна. Нийт 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба, 49000 гектар эдлэн газар усанд автан 7080 байшин нурсан хохирол амсаад байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ