Монгол Улс 50 сая толгой малтай болов

img

Манай улс 15 сая төл хүлээн авснаар малын тоо толгой 50 саяд хүрч түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай энэ тухай Засгийн газрын хуралдаанд товч мэдээлж, 50 сая толгой малтай болсныг илтгэсэн дурсгалын зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулсан юм. Төр, засгаас мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, малчдын нөр их хөдөлмөрийн дүнд монголчууд бид хамтдаа ийм өндөр амжилт үзүүллээ, тэнгэр хангай ч ивээлээ хайрлалаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ