
“Германы автомашины үйлдвэрлэгч Фольксваген компани 2014 оны наймдугаар сараас өмнө Порше компанийн хоёр дахь хагасыг худалдан авах хүсэлтэй байна. Учир нь тэр үед татваргүйгээр наймаа хийж болох юм” хэмээн Порше холдинг компани болон Фольксвагены ерөнхий захирал Мартин Винтеркорн хэллээ.
“Компани болон татварын байгууллагын аль аль нь ийм удаан хүлээх сонирхол байхгүй” хэмээн Винтеркорн Штутгарт хотод болох Поршегийн хувь нийлүүлэгчдийн хурлын бэлтгэл ажлын үеэр тайлбарлаж хэлсэн байна.
Фольксваген компани 2009 оны арванхоёрдугаар сард Порше хамтарсан компанийн 49,9 хувийг 3,9 тэрбум еврогоор буюу 4,9 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ