Нэг өдөрт 320 тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 22-ны өдөр нийслэл хотын автозамд удаа дараа дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн дугаарыг мэдээллээ. Энэ өдөр улаан гэрлээр дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцон 598 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүнээс удаа дараа дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл цөөнгүй байсан байна. Тухайлбал, 8993 УНО, 8728 УБТ, 7722 УНБ, 6108 УНС, 5384 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нарын автомашин жолоодох эрхийг хассан байна. Мөн хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 320 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ