Монгол Улсын 1.838.849 сонгогч санал өгнө

img

УИХ болон орон нутгийн сонгууль нөгөөдөр болно. Сонгуулийн  1905 хэсэгт нийт 1.838.849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Түүнчлэн 26 тойргийн хороонд 278, 333 салбар хороонд 2149, 1905 хэсгийн хороонд 13122, нийт 15549 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Нийт хэсгүүдэд сонгогчийн бүртгэлийн хяналтын гурван мянга шахам иж бүрдэл, 2446 санал тоолох төхөөрөмж  болон саналын хуудсууд хүргэгдээд байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ