
Нийслэлийн автозамын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах томоохон замын ажил өчигдрөөс эхэллээ. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл үргэлжлэх 17.6 км авто замыг “Эсто” компани гүйцэтгэхээр шалгарч, ажилдаа орсон байна.
Энэхүү зам нь хатуу хучилттай, долоон метр өргөн, хоёр урсгалтай байх юм.
Уг зам ашиглалтад орсноор Яармаг, Баянзүрхийн товчоог шууд холбох замын ажлыг Хөгжлийн банкны 22.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих бөгөөд ирэх оны аравдугаар сард хүлээлгэн өгөх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ