Аргентин, Хятад улсууд ХАА-н хамтын ажиллагааны гэрээ хийлээ

img

Аргентин болон Хятад улсууд Буэнос – Айрес хотноо өчигдөр хийсэн уулзалтын үеэр эрчим хүч болон хөдөө аж ахуйн хоёр талын гэрээнд гарын үсэг зурлаа. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао болон Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер нар Аргентины төрийн ордон Каса – Росадад хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулахаар 2013-2017 оны хооронд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулахаар уулзсан юм. Уг гэрээнд цөмийн эрчим хүчтэй холбоотой хамтын ажиллагааны бодлого багтаж байна. Мөн Аргентины худалдааны тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой байдаг Бельграно төмөр замын шинэчлэлтийн ажлыг хятадын зээлээр санхүүжүүлэх талаар хэлэлцээрт тусгасан байв. Өнгөрсөн долоо хоногт Мексикт болж өндөрлөсөн Их 20-ын дээд уулзалтаас хойш Вэнь Зябао Өмнөд Америкийн орнуудаар айлчлал хийж байна. Түүний айлчлал Аргентин болон Хятад улсын хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ойтой давхцаж байгаа аж. Аргентин Хятадын хоорондын худалдаа өнгөрсөн жил 14 их наяд ам.долларт хүрсэн юм. “Стратегийн хамтын ажиллагаа”-ны гэрээг хоёр улсын ерөнхийлөгчид 2004 онд хийж байжээ. Вэний айлчлал цааш Чили улсад үргэлжлэх аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ