
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутгаар өчигдөр хүйтэн бороо үргэлжлэн орсны улмаас Намнан уулын ард зусаж байгаа малчин Д, Г, Э нарын 445 толгой бог мал осгож, хорогджээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Урт шувуут, Бумбат, Бургалдай, Жаргалант гэдэг газруудаар уржигдар өдрөөс хойш хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж Шувуутын ам гэдэг газар зусаж байгаа 16 айл өрхийн 1209 толгой бог мал хорогдсон байна.
Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн нутгаар хүйтэн бороо, уулаараа нойтон цас орсны улмаас Хаяа худаг гэдэг газар зусаж байгаа зургаан өрхийн 450 толгой бог мал осгож, хорогдсон тул өчигдөр Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Даваагаар ахлуулсан ажлын хэсэг тус багт ажиллахаар очжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ