
Монголчуудын бахархал, хосгүй өв соёл морин хуурыг улсынхаа нийслэлийн нэрийн хуудас болгох санааг одоогоос хоёр жилийн өмнөөс барималч, дизайнер Д.Эрдэнэбилэг гаргаж, зураг төслийг нь бэлэн болгож байснаа олон нийтэд мэдээлж байсан.
Гэвч уг төслийг санхүүжүүлэх байгууллага олдоогүйгээс сураг тасраад байсан. Харин түүний төсөл нь хэрэгжихээр болсон байна.
Улаанбаатар хотыг тольдох өндөрлөг бий болгох, хөгжмийн зэмсгийг алдаршуулсан дэлхийн хамгийн том цамхаг болох уг байгууламжийг тун удахгүй барьж эхлэх гэж байна.Хаана барих, ямар байгууллага санхүүжүүлэх вэ гэдэг нь сонгуулийн дараа олон нийтэд ил болох юм.
Монгол архитекторуудын ур чадварыг харуулах уг байгууламж 208 метрын өндөртэй байх бөгөөд суурь барилга нь 21 давхар байхаар зураг төсөл нь гарчээ. Энэхүү байгууламжид үйлчилгээний төв, оффис, нисдэг тэрэг буух газар мэт цамхгийг тойрсон орчин үеийн зам, талбай гүүрэн гарц бүхий иж бүрэн цогцолбор нэг дор бий болох аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ