
Оросын холбооны улсын Красноярск хотод маргааш эхлэх Олон улсын хөгжмийн фестивальд оролцохоор ДБЭТ-ын зургаан уран бүтээлчид явсан билээ. Уг фестиваль зургадугаар сарын 27-нд буюу маргааш эхлэх бөгөөд долдугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДБЭТ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин Р.Доржхорол, Н.Алтанхуяг нар оролцох юм. Тэд "Жизель" балет, "Чио Чио Сан" дуурийг гадны уран бүтээлчидтэй хамтран тоглох аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ