Аризонагийн цагаачлалын хуулийг өөрчиллөө

img

Хууль бус цагаачдыг хөөн явуулах тухай АНУ-ын Аризона мужийн хатуу хуулийн түлхүүр асуудлуудыг Дээд шүүхээс өчигдөр өөрчилсөн байна. Аризонагийн хуулийн ихэнх хэсэг нь үндсэн хуульд харшилж байгаа ба шүүгчид уг хуулийн хамгийн их маргаантай зүйл заалтыг санал нэгтэйгээр баталсан юм. Энэ нь цагдаа нар ямар нэг шалтгаанаар зогсоон саатуулсан хүнийхээ цагаачлалын статусыг шалгах эрхтэй болсон ч, авах арга хэмжээг нь хязгаарласан байна. Уг шийдвэрт “Бичиг баримтаа үзүүлэх” шаардлагыг дэмжиж байгаа ч, цагаачлалын бага зэргийн хураамжаас болж цагдаа нар хүмүүсийг баривчлах эрхийг хязгаарлажээ. Дээд шүүхээс гурван зүйл заалтыг хүчингүй болгосон байна. Үүнд:  бүх цагаачид цагаачлалын бүртгэлийн хуудсаа биедээ авч явах, хууль бус цагаачид ажил хайх болон ажил эрхлэхэд эрүү үүсгэх болон хууль бус цагаачдыг үндэслэлгүйгээр баривчлах зэрэг юм. Энэхүү шийдвэр нь ерөнхийлөгчийн сонгуульт ажлын дунд үед таарсан ба, ерөнхийлөгч Барак Обама болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нар аль аль нь латин-америк дэмжигчдийнхээ саналыг авахаар оролдож байгаатай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Энэ хууль нь арваннэгдүгээр сард болох сонгуульд Барак Обамад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ