Мехико хотын нисэх буудалд цагдаа нар буудуулжээ

img

Мексикийн Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар Мехико хотын төв нисэх буудал дээр гурван цагдаа буудуулж амиа алдсан байна. Холбооны цагдаа нар хар тамхи тээвэрлэж байж болзошгүй сэжигтнүүдийг саатуулжээ.  Гэтэл сэжигтэн гал нээж хоёр цагдаа буудуулан газар дээрээ нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даасангүй. Хэрэг болсон газрыг битүүмжилсэн боловч нислэгүүд хэвийн явагдаж байгаа гэнэ. Гэрчүүдийн хэлснээр буудалцаан нисэх буудлын хоёрдугаар терминалын хоолны газар болжээ. Ямар нэг баривчилгаа болсон эсэхийг цагдаа нар мэдэгдсэнгүй. Холбооны ажилтнууд руу буудсан хүн цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байсныг гэрч хэлжээ. “Хоолны газарт байхад хэсэг цагдаагийнхан ирж өөр нэг цагдаа руу буудаж эхэлсэн” хэмээжээ. Холбооны олон нийтийн аюулгүй байдлын хэсгээс уг хэрэгтэн одоо ажиллаж байгаа эсвэл хуучин ажиллаж байсан цагдаагийн ажилтан уу, зүсээ хувилгагч уу гэдгийг шалгаж байгаа аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ