
Налайх дүүргийн V хорооны нутаг Бүс нуурын хойд энгэр хэмээх газар зусаж байгаа малчин Д-гийн хотонд боомын сэжиг илрээд байсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр өчигдөр батлагдсан байна.
Тиймээс тус дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг тухайн газарт тогтоогоод байгаа юм. Нийслэлийн Мал эмнэлгийн газраас голомтын бүсэд ажиллаж байгаа 30 албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, гурван хот айлын 1198 тоо толгой малыг вакцинжуулж, 16800 м
2 талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ