Нэмэлт дархлаажуулалтын судалгаа хийж байна

img

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдрийн байдлаар 518 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс гахай хавдрын улмаас 214, сүрьеэ өвчний улмаас 168 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол шар, цусан суулга, салхин цэцэг, улаанууд өвчнөөр өвчлөгсөд цөөнгүй байна. ХӨСҮТ-өөс улаанууд, улаанбурхан, гахай хавдрын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх судалгаа хийж, үндэслэлийг боловсруулж,  холбогдох газруудаас санал авч байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүүхдийн төлөө газартай хамтран зуны зуслангийн эмч, удирдах ажилтнуудад гахай хавдар, тууралтат халдварын тандалт, сэргийлэлт голомтод авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, зөвөлгөө өгчээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ