
Хонконг 2012 оныг дизайны жил болгон, дэлхийн дээд зэрэглэлийн хот болох зорилт тавин бүтээн байгуулалт хийх аж.
Хонконгийн эрх баригчид хотынхоо бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин, Азийн бүтээлч нийслэл гэсэн байр сууриа баталгаажуулахаар гадаад худалдаагаа өргөжүүлэн, өргөн хүрээтэй арга хэмжээнүүд явуулах зэрэг ажил төлөвлөсөн байна.
Хонконгийн Тусгай Захиргааны бүсийн удирдлага залуу дизайнеруудыг мөн дэмжих хэд хэдэн журам гаргасан байна. Үүний жишээ болгож Хонконгийн Дизайны төвийн хоёрдугаар давхрыг урлан болгож, дизайнеруудад хөнгөлөлттэй үнээр түрээслэх болжээ.
“Хонконгд гар урлалд дуртай олон хүмүүс бий, оршин суугчид ч түүнийг нь худалдан авах дуртай. Тиймээс ийм худалдаа олон мянган зочдыг татдаг” хэмээн Хонконг дахь Урлангуудын Холбооны тэргүүн Лиллиан Хау хэлсэн байна.
Статистикаас үзэхэд Хонконг 2009 онд бүтээлч, соёлын үйлдвэрлэлээс 7,7 тэрбум ам.долларын орлого олжээ. Мөн тус жилдээ энэ төрлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр Creative Hong Kong Office-ыг байгуулсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ