Өмнөд Солонгос Ираны нефтийн импортыг түр зогсоолоо

img

БНСУ Иранаас авах нефтийн импортоо долдугаар сарын 1-нээс эхлээд Европын холбооноос гаргасан ачааны хөлөг онгоцнуудын хориг дуустал түр хугацаагаар түдгэлзүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү хориг нь Европын холбоо болон АНУ-аас Ираны нефтийн экспортод саад учруулахаар хийж байгаа цуврал арга хэмжээнүүдийн нэг билээ. Нефть нь Тегераны үндэсний орлогын гол эх үүсвэр болдог ба үүнийг ЕХ болон АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэрэгсэл болгон ашиглах гэж оролдсоор байгаа юм. Өмнөд Солонгос нь Азийн эхний Иранаас оруулах нефтийн импортыг зогсоосон томоохон эдийн засагтай орон болж байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ