“Making the band-3”-аас холимог хамтлаг байгуулагдлаа

img

“МN-25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” шоуны шалгаруулалт болж  өндөрлөлөө. Тус шоунаас охидын “Anemone”, “Extacy” хамтлагуудыг төрүүлсэн бол  гурав дахь шоунаас эрэгтэй, эмэгтэй гэсэн холимог гишүүдтэй  хамтлаг төрүүлэх зорилготой байсан юм. “Making the band-3” шоунд 16-25 насны 500 гаруй оролцогч авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс сүүлчийн шатанд 30 оролцогч  үлдсэн. Уг шоунаас үлдсэн  н.Энх-Амар, н.Батдөл, н.Болдбаатар гэсэн гурван эрэгтэй, н.Төгсжаргал, н.Гульнас, н.Амаржил, н.Урангоо нарын дөрвөн эмэгтэй гишүүд  хамтлагт үлдэх эрхээ авч чадлаа. Шинэхэн төрөх хамтлагийн ерөнхий продюссероор тус телевизийн уран бүтээлчид, хөгжмийн продюссероор Г.Цэрэн, дуулах арга зүйн багшаар А.Мөнгөнсүх нар, мөн  нүүр хувиргагч, бүжгийн багш нар тус тус  ажиллах юм байна. Одоогоор тус хамтлагт ямар нэр өгөхийг уран бүтээлчдийн зүгээс бодож байгаа аж.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ