Пара волейболынхон гараагаа тааруухан эхлүүллээ

img

Цэцгэн хот буюу Гуанжоу хотноо уржигдар хөшгөө нээсэн Параолимпийн Азийн Х наадам гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эхэлсэн пара волейболын тэмцээнд манай тамирчид Ч.Наранцэцэг ахлагчтай баг тамирчид хэсгийн урьдчилсан тоглолтдоо Ираны багтай учраа таараад байсан. Манай тамирчид энэ тоглотдоо Ираны багт 3:0 онооны харьцаагаар хожигджээ. Тэд өнөөдөр өглөө 9:00 цагт хэсгийн эхний тоглолтоо эзэн орны багтай хийж мөн л 3:0 онооны харьцаагаар хожигджээ. Харин манай баг тамирчид хэсгийн хоёр дахь тоглолтоо Японы баг тамирчидтай өнөөдөр 18:30 минутаас хийх юм. Мөн манай тамирчид дараагийн тоглолтоо маргааш Пакистаны багтай хийнэ. Азийн наадмын пара волейболын тэмцээн Гуангвей спортын ордонд үргэлжлэн явагдаж байна. Параолимпийн Азийн Х наадмын пауэрлифтингийн тэмцээн өчигдөр Азийн наадмын спортын ордонд эхэлсэн. Энэ төрөлд манай улсаас Ганбаатар, Содномпилжээ нар оролцож байна. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ