Фейсбүүк таны и-мейл хаягийг сольсныг мэдсэн үү?

img

Анзаарсан үгүйг мэдэхгүй ч таны фейсбүүк хаягийн холбоо барих хэсэг дэх и-мейл хаяг солигдсон байгаа. Ихэвчлэн энэ  нь хүмүүсийн өмнө нь огт хэрэглэж байгаагүй хаяг юм. Олонх хүмүүсийн гол хаяг Gmail эсвэл Yahoo байдаг билээ. Тэгвэл дөрөвдүгээр сард шуугиан тарьсан Timeline-ийг идэвхжүүлэхдээ таны и-мейл хаягийг @Facebook.com гэсэн хаягаар сольсон байна. “Дөрөвдүгээр сард мэдэгдсэнчлэн, бид өөрийн сайтдаа уялдуулан хаягуудыг шинэчилсэн. Хүн болгон и-мейл хаягтай болох үүднээс бид таймлайн дээрээ харуулахыг хүссэн хаягаа сонгох шинэ тохиргоо оруулсан байгаа” хэмээн Фейсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн юм. Хэн нэгэн хүн таны фейсбүүкийн хаяг руу и-мейл бичлээ гэхэд тэр нь Фейсбүүк inbox хэсэгт орсон байх аж. Гэхдээ зарим хэрэглэгчид ийм маягаар зурвас хүлээн авахад бэрхшээлтэй тулгарсан байна. Учир нь зарим зурвас цөөн хүмүүс мэддэг “Other messages” хэсэгт орсон байв.   Хэдийгээр хэрэглэгчид энэхүү хаягаа хүлээн авахдаа удаан байгаа ч энэ үйлдэл нь уг хаягаа хэрэглэхийг сануулах нэгэн алхам болсон юм. Ц.Мишээл                              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ