Завханд зургаан сарын хугацаанд 648 хүүхэд мэндэлжээ
Завхан аймгийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 648 хүүхэд мэндэлж, ихэр төрөлтийн зургаан тохиолдол, амьгүй төрөлтийн найман тохиолдол бүртгэгджээ.
0-1 насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 20.1 промиль /13 тохиолдол болж, эхийн эндэгдэл хоёр гарч, өнгөрсөн оноос нялхсын эндэгдэл нэгээр буурч, эхийн эндэгдэл нэгээр нэмэгдсэн байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ