Б.Гансүх: Киногоо үзэхэд ээж минь дэргэд байх шиг санагдсан
“Бодлын хулгайч” уран сайхны кино үзсэн хүн үйлийн үр гэж юу болох. Хүний амьдралын зорилго юугаар хэмжигддэг болохыг мэдэрнэ. Амьдралын харуусал, ухаарлыг бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр Тэнгис, Өргөөд нээлтээ хийлээ. 1990 оны Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед Б.Гансүх гэгч залуу анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзан холливудтай хамтран кино хийнэ хэмээн залилан 90 сая төгрөг авсан хэрэг үйлдсэн билээ. Энэхүү үйл явдлаас сэдэвлэсэн уран бүтээлийн нээлтийн улаан хивсний ёслолд олны танил, нийгмийн зүтгэлтэн, уран бүтээлчид уригдсан байлаа. Хүний сэтгэлийг хөдөлгөж нулимсыг дуслуулах уг кино нь кино урлагийг урагшлуулсан адхам боллоо гэж мэргэжил нэгт нөхөд нь дүгнэсэн юм. Мөн киноны нээлтэнд ирсэн зохиолын гол баатар болох 90 саяын хэмээн нэрлэгдсэн Б.Гансүх ирсэн байв. Тэрээр киногоо үзэж дуусаад “Энэ кино надад маш их таалагдлаа. Ээжийгээ их саналаа. Дэргэд минь байгаа шиг л санагдсан” хэмээн сэтгэлээ хуваалцсан юм. Түүний араас жүжигчин Чапи нүдээ улайтал уйлан гарч одлоо. Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ