Банкны төлбөр тооцооны асуудлаар зөвлөлдлөө

img

Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийн IX хуралдааны хүрээнд “Санхүүгийн зах зээлийн дэд бүтцэд мөрдөх зарчмууд” сэдэвт семинарыг Монголбанк, Капитал, Голомт банк хамтран зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбарын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдсан бөгөөд цаашдаа хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтэц нь банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны систем буюу “Банксүлжээ” систем, Үндэсний цахим гүйлгээний төвийн төлбөр тооцооны системээс бүрдэж байгаа аж. Улмаар төлбөр тооцооны систем нь хамрах хүрээ, гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хувьд Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хийгдэж буй төлбөр тооцоог дамжуулах, нийлж тохируулах, эцэслэлтийг баталгаажуулж, төлбөр тооцооны системүүдийн харилцан уялдааг хангаж байдаг санхүүгийн зах зээлийн дэд бүтэц болон шинэчлэгдсэн байна. Энэхүү дэд бүтцээр дамжин хийгдэж байгаа гүйлгээний тоо, дүн нь жилээс жилд улам бүр нэмэгдэж байгаа нь манай орны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өсөлттэй холбоотой аж. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ