Нэг өдөрт гурван удаа гэрлэн дохио зөрчжээ
Улаанбаатар хотын автозамын удирдлагын төвөөс өчигдөр нийслэлийн хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн жолооч нарын тээврийн хэрэгслийн дугаарыг зарлаж байна. Энэ өдөр хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон нийт 169 тохиолдол бүртгэгдэж, 1573 УБП, 1868 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар хоёр удаа хурд хэтрүүлэн давхижээ. Харин гэрэл дохио зөрчсөн 282 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2004 УНР улсын дугаартай автомашины жолооч нэг өдөрт гурван удаа гэрлэн дохио зөрчин хөдөлгөөнд оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ