
Шинэ судалгаагаар томуугийн А хүрээний H1N1 вирус Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) бүртгэгдсэнээс 15 дахин их хүн хөнөөсөн байж болзошгүй гэнэ. Улирлын чанартай ханиаднаас ялгаатай нь энэ вируст ихэвчлэн залуу хүмүүс, тэр дундаа Африк болон Зүүн өмнөд Азийн иргэд нэрвэгддэг байна.
Лабораторийн шинжилгээгээр 2009 оны эхээр ДЭМБ уг вирусээр нас барсан 18,500 хүнийг бүртгэсэн юм. Гэхдээ Америкийн Өвчний хяналт болон сэргийллийн төвөөс энэ өвчнөөр эхний жилдээ л гэхэд 105,700-400 мянган хүн нас барж, 46,000-179,000 хүн вирусын гаралтай зүрх судасны хүндрэлээс болж амиа алдсан гэсэн судалгааг гаргасан байна.
Энэ нь нас баралтын түвшнийг үзүүлсэн маш зөрүүтэй үзүүлэлт боловч тийм ч хачирхалтай тохиолдол биш юм. Учир нь эмч нарт бүх өвчтнийг шинжлэх хангалттай цаг хугацаа, нөөц бололцоо байдаггүй. Ялангуяа эмнэлгийн хүчин чадал муутай улсуудад энэ асуудал ноцтой байдаг байна. Заримдаа уг вирус байсан ч илрүүлж чадахгүй байх тохиолдол бий аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ