
Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа гол асуудлын нэг болох “Озоны давхаргын цоорхой ба уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өнөөдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгуулна.
Энэхүү сургалт нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн Зүүн Азийн сүлжээний ахлах зохицуулагч Атул Багай, өөрийн бүс нутагтаа 10 гаруй жил озоны тухай асуудал болон уур амьсгалын талаар голлон нийтэлдэг сэтгүүлчид болох “Сингапур таймс” сонины сэтгүүлч Нирмал Гош, “Непал таймс” сонины редактор Кунда Диксит нар сургалтын хичээлийг удирдан явуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ