
Хэнтий аймгаас олдсон хирснийх байж магадгүй гэх ясыг шинжлэн тогтоох судалгааны ажил үргэлжилж байна.
БСШУЯ болон ШУА-ийн Палентиологийн хүрээлэнгийн таван мэргэжилтэн энэ сарын 18-нд тус аймгийг зорьж, газар дээр нь судалгаа хийсэн байна. Барилгын ажил хийж байсан газарт хирсний яс байж магадгүй хэсэг олдсон нь бүхлээрээ хирсний яс гэж хэлэхэд хангалтгүй байгаа гэнэ.
Мэргэжилтнүүд хэсэг ясыг үргэлжлүүлэн судлахаар нийслэл рүү авчирсан байна. Эхний ээлжийн дүгнэлтээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон музейн ажилтнуудын дүгнэсэнтэй санал нэгтэйгээр уг олдворыг хирсний яс мөн хэмээн тогтоожээ.
Түүхийн үнэт олдворын нэг болох энэхүү хирсний ясыг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан хэнтий” чуулгын шинэ барилгыг барьж байсан ажилчид зургадугаар сарын 14-ний өдөр олсон юм.
Ингэхдээ барилгачид дөрвөн метрийн гүнээс уг ясыг гараар гаргаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн ажилчдад хүлээлгэн өгсөн юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ