Сонгуулийн ерөнхий хороо тогтоол баталлаа

img

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, саналын хуудастай холбогдсон асуудлаар хуралдаж 127 дугаар тогтоол баталлаа. Уг тогтоолоор санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт тэмдэглэсэн аливаа тэмдэг, тэмдэглэгээг санал тэмдэглэсэн тэмдэглэл гэж тооцохгүй байхаар тогтов. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Сонгогчдын санал авах, санал тоолох, санал хураалтын дүн гаргах ажлыг сонгуулийн хороодод зохион байгуулах заавар”-ын холбогдох зүйл,заалтыг хүчингүйд тооцохоор боллоо. Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5 дахь заалтад заасныг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийн тойрог тус бүрт хоёр хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг тухайн хэсгийн хороодын тогтоол гарсны дараа гараар тоолж хяналтын тооллого хийхээр шийдвэрлэжээ. Хяналтын тооллогыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан Хяналтын хэсэг ажиглагчдын хяналтын дор ил тод хийж, дүнг хэсгийн хороонд танилцуулахыг даалгав. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ