Н.Энхбаярын гомдлыг үндэслэлгүй гэж цэц үзлээ

img

СЕХ академич С.Нарангэрэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Авирмэд, Э.Батшугар, хөдөлмөрийн баатар З.Ойдов, Санжаадорж нарыг УИХ-д нэр дэвших эрх зүйн боломжгүй  гэж үзэн бүртгэхээс татгалзаад байгаа билээ. Гэвч эдгээр хүмүүс СЕХ-г улстөрийн захиалгаар ийм шийдвэр гаргалаа гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол  гаргасан юм. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц өчигдөр хэлэлцээд  "МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн"  гэсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл дээрх нэр дэвшигчдийг СЕХ бүртгэхээс татгалзсан нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзсэн байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ