
Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад түүний засаглалыг эсэргүүцсэн бослогоос хойш жил гаруйн дараа эх орон нь дайны байдалд байгааг хэллээ.
Ассад шинэ Засгийн газартаа хандаж дайнд ялахын тулд бүх хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж хэллээ.
“Бид бүх талаасаа дайны байдалд байна. Дайны үед манай бүх бодлого, тал, секторууд дайнд ялахад чиглэх хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч Ассад мягмар гаригт тангарагаа өргөн ажлаа хүлээн авсан Засгийн газарт хэлсэн юм.
Мөн түүнийг байраа тавьж өгөхийг шаардсан орнуудыг шүүмжилж, барууныхан үргэлж авдаг боловч хэзээ ч буцааж өгдөггүй, энэ нь бүх шатанд батлагдсан гэлээ. “Бид бусад орнуудтай найрсаг харилцаатай байхыг хүсдэг ч бидний сонирхол ямар вэ гэдгийг мартах ёсгүй” хэмээн нэмж хэлжээ.
Ширүүн мөргөлдөөнүүд нийслэл Дамаск хотын төвөөс 8 км-ийн зайд байрлах Бүгд найрамдах намын Хамгаалах баазын ойролцоо болсон талаар Их Британид суурилсан Сирийн хүний эрхийн ажиглагчид мэдэгдсэн байна.
Байлдаан Бүгд найрамдах намын Хамгаалах баазын ойролцоо болох нь их ховор байдаг, үймээн дэгдээгчид илүү өөртөө итгэлтэй болж байгааг сурвалжлагчид хэлж байлаа.
Ерөнхийлөгч Ассадын дүү Махерээр удирдуулсан Бүгд найрамдах намын цэргүүд нийслэлийг хамгаалах даалгавартай байна.
Байлдаан болж байгааг үндэсний телевиз баталсан бөгөөд олон тооны алан хядагчид алагдаж, олон хүн олзлогдсон гэнэ. Үүнд харийн цэргүүд ч багтсан аж.
Хомс хотод их буугаар буудсан мэдээ ирсэн бол, Улаан загалмайн хорооныхон өнгөрөгч долоо хоногт иргэдийг нүүлгэн шилжүүлэх гээд бүтэлгүйтжээ. Гэхдээ Улаан загалмайн хороо дахин оролдлого хийхээ өчигдөр хэлсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ