Х.Цагаанбаатар, М.Бундмаа дэлхийд аман хүзүүдэж явна

img

Жүдо бөхчүүдийн дэлхийн шинэчилсэн чансааг Олон улсын жүдогийн холбооноос даваа гаригт (VI.25) зарлалаа. Лондоны олимпийн наадам хүртэл уг чансаанд дахин өөрчлөлт орохгүй бөгөөд жүдочид өөр тэмцээнд оролцолгүй, дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа хангаж байгаад шууд Лондоны татамид хүч үзэх билээ.
Манай жүдочдоос Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нар жиндээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бол өөр 11монгол жүдоч жин бүрийнхээ шилдэг 20-д багтжээ. 1202 оноотойгоор эмэгтэйчүүдийн52 кг-д аман хүзүүдсэн Гавьяат тамирчин Бундмаа энэхүү байраа сүүлийн нэг жил гаруй хугацаанд хадгалж яваа юм.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд 1164оноотой дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Цагаанбаатар гуравдугаар байрнаас хоёрдугаарт дэвшлээ. Түүнээс зургаахан оноогоор давуу Оросын жүдоч Алим Гаданов жагсаалтыг өнгөлж байгаа ажээ.
Жин бүртээ эхний 20-д багтаж буй монголчуудыг танилцуулвал:
Эрэгтэй
60 кг: 11.Д.Төмөрхүлэг 716 оноо
12.Г.Болдбаатар 678оноо
17.Ч.Болдбаатар 506оноо
66 кг: 2.Х.Цагаанбаатар 1164 оноо
7.С.Мияарагчаа 908оноо
73 кг: 5.С.Ням-Очир 900 оноо
-100 кг: 7.Н.Түвшинбаяр 896 оноо
10.Б.Тэмүүлэн 762оноо
Эмэгтэй
48 кг: 8.М.Уранцэцэг 668 оноо
52 кг: 2.М.Бундмаа 1202 оноо
63 кг: 10.Ц.Мөнхзаяа 794 оноо
-78 кг: 6.П.Лхамдэгд 1030 оноо
Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ