Төлбөрийн картын луйварчдыг барьжээ

img

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо зээлийн картын мэдээллийг хууль бусаар дамжуулсан 13 орны 24 хүнийг баривчиллаа. Дөрвөн тивийн улс орнуудад  явуулсан нууц ажиллагаа нь хоёр жил үргэлжилжээ. Баривчилагааны 12 ажиллагааг АНУ-д, зургаа Их Британид болсон байна. Баригдсан хүмүүс бүгд 18-25 насныхан байлаа. Тэд залилан хийсэн нь тогтоогдвол 40 хүртэл жилийн ял авна. Тэдний нэг “Josh The God” онлайн нэрээрээ танигдсан Мир Исламыг 50 мянган зээлийн картын мэдээллийг дамжуулж худалдаалсан хэргээр буруутгаж байгаа юм. Нийтдээ 400 мянган дансны мэдээлэл дамжуулан зарсныг мөрдөгчид тогтоожээ. Кибер гэмт хэрэгтнүүд Америк, Европ, Ази, Австрали тивийн хэд хэдэн орны иргэд байсныг тогтоожээ. Дээрх ажиллагаа нь орлогын болон зээлийн картаас нийт 205 сая ам.долларын алдагдал хүлээх байсныг сэргийлж чаджээ. Ажиллагаа 2010 оны зургадугаар сард ХМТ-ноос зохион байгуулсан Carder Profit хэмээх хулгайлагдсан картын дугаар болон дансыг солилцдог сайт дээр төвлөрөн явагдсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ