Бэлэн мөнгө инфляци дагуулав

img

Монгол Улсын эдийн засаг 2012 оны нэгдүгээр улирлын байдлаар 16.7 хувиар  өссөн тухай Дэлхийн банкнаас мэдээлсэн. Гэвч инфляцийн төвшин 16 хувьд хүрсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэж байна. Эдийн засаг тоон үзүүлэлтээр өссөн ч үүнийг дагаад инфляци нэмэгдэж байгаа нь Засгийн газрын бэлэн мөнгө тарааж байгаатай холбоотой. Бодит бус эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс Засгийн газрын зардал орлогосоо давж буйтай холбон тайлбарласан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар төсвийн алдагдал ДНБ-ий 4.7 хувьд хүрчээ. Засгийн газраас иргэдэд амласан мөнгийг бүгдийг нь бэлнээр тараавал төсвийн нийт алдагдал ДНБ-ий 13 хувьд хүрэх юм. Иймд монголын эдийн засгийн бодлого тодорхойлогч мэргэжилтнүүд төсвийн бодлогоо чангатгах хэрэгтэй гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ