Зах зээлд валют эрэлт ихтэй байна

img

Монголбанкны өчигдрийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн юм. Зах зээлийн богино хугацааны эрэлтийг хангах зорилготой энэхүү саналын дагуу 59 сая ам. долларыг 1339.84 төгрөгийн хаалтын ханшаар зах зээлд нийлүүлжээ. Юанийн дуудлага худалдааны 88 хувь буюу 65.5 сая юанийг 210.50 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин төв банкинд арилжааны банкуудын зүгээс валют худалдах санал ирсэнгүй. Энэ нь зах зээлд валютийн эрэлт их буйг харуулж байна. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ