ОХУ-ын нефтийн экспортын татвар буурна

img

Ирэх долдугаар сарын нэгнээс газрын тосны экспортын татварын хэмжээ тонн тутамд 12 хувиар буурч, 369.3 ам.долларт хүрнэ гэж ОХУ-ын Засгийн газраас мэдэгджээ. Ингэснээр Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 232.4 ам.доллараас буурч, 173 ам.доллар болох юм байна. Бензиний экспортын татвар 45,4 ам.доллараар буурч, 332,4 ам.доллар болно. Энэ нь 2011 оны аравдугаар сараас ОХУ-ын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ журам мөрдөж эхэлсэнтэй холбоотой. Мөн АНУ болон Евро бүсийн орнуудын санхүүгийн тогтворгүй байдал  газрын үнэ буурахад нөлөөлжээ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 93 ам.доллар байна. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ