
Аргентины хамба ламын далайн эргийн амралтын газарт нэгэн эмэгтэйг тэвэрсэн зургийг тв-ээр олон нийтэд цацагдсаны дараа шуугиан тарьж, улмаар албан тушаалаасаа огцрохоор боллоо.
Одоо 57 настай хамба Фернандо Баргалло Буэнос Айрес дахь Мерло-Морено сүмийн эдлэнг удирддаг бөгөөд тэрээр тэвэрсэн бүсгүйгээ эхлээд багын найз гэж байсан бол дараа нь дурлалын холбоотой байснаа хүлээн зөвшөөрчээ.
Хамбын хагас бие усан дотор, усны хувцастай эмэгтэйг тэвэрсэн зураг олныг буруугаар бодоход хүргэснээ урьдчилан төсөөлөөгүй хэмээн тэр хэлсэн байна.
Тэрээр сүсэгтнүүдээсээ хүлцэл өчиж, зургийг удаан хугацааны нөхөрлөлийн хүрээнд ойлгохыг хүссэн ч хожимджээ. Тус сүмийн лам нарын хурал дээр хамбатан тэр эмэгтэйтэй хайрын холбоотой байснаа нуусангүй. Ватиканаас түүний орыг залгамжлах хамбыг томилох болов.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ