
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан гал түймрийг унтраах үеэр 90 хувь түлэгдсэн гал сөнөөгч А.Болорсүхийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр БНСУ-ын “Hangang sacred Heart ” эмнэлэгт мэс засалд оруулсан нь амжилттай болжээ.
БНСУ-ын Гэмтэл болон Түлэнхийн нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 26-29-нд тус эмнэлгийн доктор проффессор, БНСУ-ын Түлэнхийн холбооны ерөнхийлөгч Жан Ён Чол тэргүүтэй түлэнхийн болон пластик мэс заслын мэргэжлийн эмч нарын баг манай улсад ирэхээр болжээ.
Тэд манай улсын Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ажиллан өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, мэс засал хийх гэж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ