“Spice Girls” хамтлагийн дуунуудаар мюзикл хийнэ
“Spice Girls” хамтлагийн хит дуунуудаар “Viva Forever” нэртэй мюзикл хийхээр болжээ.
Уг санааг алдарт “Мамма Миа” мюзиклийн продюссер Жүди Креймер гаргаж, зохиолыг Женнифер Саундерс бичсэн байна.
Хамтлагийн гишүүд Викториа Бекхэм, Мелани Браун, Эмма Бантон, Мелани Си болон Гери Халливел нар өчигдөр Лондонгийн төвд байрлах зочид буудалд уг шоуг танилцуулах нээлтэд оролцжээ.
Мюзикл ирэх арванхоёрдугаар сарын 11-нээс Лондоны Пикадилли театрт тоглогдож эхлэх гэнэ.
Нээлтийн арга хэмжээ 1996 онд “Wannabe” хит дууны клипний зураг авалтыг хийсэн зочид буудалд болсон юм.






Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ