
Дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Маргааш болох УИХ-ын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Санал хураалт өглөө 07.00-20.00 цагийн хооронд явагдана. Харин өнөөдрийн хувьд биеэр очиж санал өгөх боломжгүй иргэдийн саналыг авахаар зөөврийн хайрцгаар авч байна. Урьдчилсан байдлаар 8000 гаруй хүн зөөврийн хайрцгаар санал өгөх ёстой гэнэ.
Байнгын хэвтрийн өвчтэй болон эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж буй хүмүүс, сэжигтнээр цагдан хоригдож байгаа хүмүүс зөөврийн хайрцгаар санал өгч байгаа юм.
Мөн энэ жилийн сонгуулийн бас нэгэн онцлог бол сонгуулийн автомат санал хураалтын үр дүнд итгэл үнэмшил үзүүлэхийн тулд санамсаргүй байдлаар сонгосон хоёр хэсгийн хороонд гар тооллого хийх гэнэ. Өөрөөр хэлбэл хэсгийн хороодоос сугалаа байдлаар хоёр хэсгийн хороог сонгож хөндлөнгийн хяналтын дор гар аргаар тооллого явуулж автомат саналтай хэр нийцэж байгааг харуулах юм байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ