Испаничууд шигшээд шалгарлаа

img

“Евро-2012”-ын хагас шигшээд таарсан Испани-Португалийн багийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Үндсэн цагт гоолгүй тэнцсэн учир торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн ба тэрхүү олон сая хөгжөөн дэмжигчдийн сэтгэл догдлуулсан цаг мөчид тив, дэлхийн отгон аварга "Ялагдашгүй Армада"-гийн талд хөлбөмбөгийн тэнгэр орсон юм. Торгуулийн цохилтын цэсийн цэгт Португалийн Дани Алвесын алдсан цохилтын дараа Испанийн шигшээгийн Сеск Фабрегас цохитлтоо амжилттай гүйцэтгэснээр 4:2-ын харьцаагаар испаничууд аваргын төлөө тоглохоор шигшээд үлдлээ. Ингээд цохилтын дарааллыг дэлгэрэнгүйгээр харуулая. 1. Хави Алонзо алдсан /Испани/0:0 2. Мутиньо-алдсан /Португали/ 0:0 3. Иньеста - оновчтой /испани/ ПОР 1:0 ИСП 4. Пепе - оновчтой /португали/ПОР 1:1 ИСП 5. Пикье - оновчтой /испани/ ПОР 2:1 ИСП 6. Нани - оновчтой /португали/ ПОР 2:2 ИСП 7. Рамос - оновчтой /испани/ ПОР 3:2 ИСП 8. Алвес - алдсан /португали/ПОР 3:2 ИСП 9. Сеск Фабрегас - оновчтой /испани/ ПОР4 :2 ИСП Ийнхүү 4:2-оор ялалт байгуулснаар Испанийн шигшээ аваргын төлөө Герман-Италийн шигшээ багийн хожсонтой тоглох болно. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ