Саналын хуудас хүчингүй болох тохиолдол гарч эхэллээ

img

Сонгинохайрхан дүүргийн 28 тойргийн хорооны 28 дугаар хэсгийн хорооны санал авах байрт  манай сурвалжлах баг очлоо. 2800 орчим сонгогч тус хэсгийн хороонд санал өгөхөөс 07.40 цагийн байдлаар 200 гаруй хүн саналаа өгчээ. Тус хэсгийн хорооны сонгогчид харьцангуй идэвхтэй байна. Саналаа өгөхөөр дугаарлаж зогссон хүмүүс олон байлаа. Мөн саналаа өгөхөөр  санал авах байранд орсон хүмүүс удаан байна хэмээв. Сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар сонгогчид мандатын тооноос илүү, эсвэл дутуу хүнийг бөглөж байгаа зөрчил, саналын хуудас хүчингүй болох тохиолдол олон гарч, дахин саналын хуудас авах нь их байсан юм. Өөрөөр хэлбэл саналын хуудасыг хэрхэн бөглөхөө мэдэхгүй хүмүүс олон байлаа.     Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ